Инээдмийн жүжигчин Кевин Харт автомашины осолд оржээ

Дэлхийд | Сонин хачин
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-04 09:54:45
Yesukheitumur Tumurbaatar

НЬЮ-ЙОРК. /BBC/. Америкийн инээдмийн жүжигчин Кевин Харт ням гарагт Лос-Анжелес хотын хурдны зам дээр автомашины осолд орсны улмаас эмнэлэгт хүргэгджээ.


Калифорни муж улсын хурдны замын эргүүл хамгаалалтын газрын мэдээлснээр, К.Харт Малхолланд хурдны зам дээр 1970 оны “Plymouth Barracuda” загварын автомашинтай явж байжээ.


Автомашины осол шөнө дунд болсон бөгөөд жолооч Жаред Блэк жолоодлого алдсаны улмаас хурдны замын хажуу руу унасан гэж тус мэдээлэлд дурджээ. Ослын улмаас Ж.Блэк нуруундаа хүнд гэмтэл авсан бол бусад гурван зорчигч гэмтээгүй байна.


Холбоотой мэдээ