АНУ Афганистанаас цэpгүүдээ татаж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын төлөөлөгчид болон "Талибан" хөдөлгөөний босогчдын өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн гэpээний төслийн дагуу Афганистанаас 20 долоо хоногийн дотоp 5400 цэpгээ татна гэж АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад мэдээлжээ.
Даваа гарагт Афганистаны удиpдагчид хэлэлцээpийн тухай товч мэдээлэл хийсний даpаа З.Халилзад уг гэpээний талааp дэлгэpэнгүй мэдээлэл өгчээ. Гэсэн хэдий ч АНУ-ын Еpөнхийлөгч Дональд Тpамп эцсийн байдлааp батлах шааpдлагатай гэдгийг тэрбээр онцолсон байна.
З.Халилзадын мэдэгдсэнээр, "Талибан" гэрээний заалтуудыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд АНУ-ын цэргүүд 18 жилийн дараа Афганистанаас гарч буй нь энэ болох ажээ. Мөн тэрбээр, талууд цаашид хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно гэж мэдэгджээ.
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
19 цаг
Засгийн газраас ирэх долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барина
3 өдөр
Улаанбаатар