Усан онгоцон дээр гал гарсны улмаас 34 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-05 15:07:53
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын Санта-Круз арлын ойролцоо явсан усан онгоцон дээр гал гарсны улмаас 34 хүн амиа алдсан байна гэж орон нутгийн эрх баригчид мэдэгджээ.


Эрх баригчдын мэдээлснээр аврах багийхан 25 хүний цогцсыг олсон бөгөөд үлдсэн найман хүний цогцсыг эрэн хайж байгаа аж.


Гал гарах үед усан онгоцон дээр нийт 39 хүн байсны 33 нь зорчигч, зургаа нь багийн гишүүд байжээ. Аврагчид багийн таван гишүүнийг аварсан гэж эргийн хамгаалалтын газраас мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ