Сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил 57 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-05 17:45:50

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ирээдүй цогцолбор сургууль, цэцэрлэгийн 75 хүүхдийн 3 бүлэг, урлаг заал бүхий хоёр давхар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барьж байна.

Өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 600.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хөх үзүүр” ХХК  2019 оны 11-р сарын 7-нд хүлээлгэж өгөх гэрээтэйгээр барьж байна. Барилгыг наадмын дараанаас эхлүүлсэн ба өнөөдрийн байдлаар карказ цутгалтын ажил дуусч, 57 хувьтай байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс хэлж байна.

Ирээдүй цогцолбор сургууль, цэцэрлэгийг анх 100 хүүхдийн хүчин чадалтайгаар барьж байсан бол өнөөдөр 200 гаруй хүүхэд хүлээн авч, номын сан зэрэг өрөөнүүдээ анги болгон сургалт хүмүүжлийнхээ ажлыг явуулж байгаа ажээ

Холбоотой мэдээ