Хүүхдийн спортын VI их наадамд өсвөрийн 96 тамирчин оролцоно

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-09-09 10:25:57

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгаас Хүүхдийн спортын VI их наадмын 12 төрөлд мэргэжлийн 15 багшийн удирдлага дор нийт 96 тамирчин оролцоно. Эдгээр тамирчдад нэгдсэн журмаар нэгэн жигд хувцсыг БТСГ-аас хүлээлгэж өглөө. Мөн аймгийн тугийг ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид БТСГ-ын дарга Р.Батболдод шилжүүлэн өгч, спортын амжилт хүслээ.

Спортын наадам Улаанбаатар хотноо 9-р сарын 9-15-ны өдрүүдэд болох ба нийт 5000 гаруй өсвөрийн тамирчид оролцоно.

Архангай аймгийн сургуулиудаас олон тамирчин оролцож байгаа бөгөөд Спортын төрөлжсөн сургалттай 5-р сургуулиас хамгийн олон хүүхэд оролцож байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус сургуулиас энэхүү зуны наадмын спортын төрөл болох чөлөөт бөх, жүдо, самбо, хөнгөн атлетик, шатар, бадминтон гэсэн зургаан төрөлд долоон багшийн удирдлага дор 40 гаруй тамирчин сурагчид оролцоно. Спортын төрөлжсөн сургалттай 5-р сургуулийн тухайд тус наадмын өвлийн спортын төрлүүдээс цанын төрөлд анхны мөнгөн медалийг авч байжээ. Энэ удаад Архангай аймгийн өсвөрийн тамирчдаас боксын төрөлд анх удаа оролцох ажээ. 

Холбоотой мэдээ