БНАСАУ байгуулагдсаны ойд баяр хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-09-09 14:20:56

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ байгуулагдсаны 71 жилийн ойг тохиолдуулан удирдагч Ким Жөн Унд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар баярын захидал илгээсэн гэж БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.


Уг захидлуудад хоёр талын харилцаа хүчирхэгжин бэхэжсээр буйг онцолсон байжээ. АНУ-ын төлөөлөгчидтэй өрнүүлж буй цөмийн хэлэлцээ зогсонги байдалд орсон энэ үед ОХУ, БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлэх чиглэлд БНАСАУ ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа ажээ.


Ким Жөн Ун БНХАУ-ын даргатай уулзахаар тус улсад өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш дөрвөн удаа айлчилсан юм. Мөн тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард В.Путинтэй ОХУ-ын алс дорнодын Владивосток хотноо уулзсан билээ. Мөн өнгөрсөн зургадугаар сард Си Жиньпин БНАСАУ-д айлчилж, сүүлийн 14 жилийн хугацаанд тус улсад айлчилсан анхны БНХАУ-ын дарга болсон юм.


Улс байгуулагдсаны ойн баярын 5 болон 10 жилийн ойд БНАСАУ ихээхэн ач холбогдол өгч шинэ зэвсгүүдийг үзүүлсэн цэргийн парад зохион байгуулдаг бөгөөд энэ жил ийм төрлийн арга хэмжээ болохгүй хэмээн таамаглаж байна гэж Сөүлийн засаг захиргааны төлөөлөгч мэдээлжээ. 

Холбоотой мэдээ