150 хүүхдийн хүчин чадалтай 28 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-09-12 13:51:09

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилд шинээр Дархан сумын 10 дугаар багт 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орж байна. 
Хуучнаар Нийгмийн даатгалын байрны зориулалтаар ашиглаж байсан тус цэцэрлэгт орон нутгийн хөрөнгө оруулалтаар их засвар
хийсэн ажТус 28 дугаар цэцэрлэгт 2-5 насны 150 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших бөгөөд 25 багш ажилчидтай шинэ хичээлийн жилээ эхлүүллээ. Ийнхүү шинэ цэцэрлэг ашиглалтад орж ажлын байрыг 25-аар нэмэгдүүлж байна. Хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчинг бүрдүүлж зөв хүмүүжилтэй зөв монгол иргэнг төлөвшүүлэх энэ их үйлсэд эцэг эхчүүд баяртай байлаа. 
Энэ хичээлийн жилд Дархан сумын 5 цэцэрлэгийн 600 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл барьж, 650 хүүхдийн хүчин чадалтай 4 цэцэрлэг шинээр ашиглалтад орох юм байна.

 

Холбоотой мэдээ