Махны үүлдрийн өндөр ашиг шимтэй 100 үхэртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-09-12 14:24:39

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр махны чиглэлийн өндөр ашиг шимтэй Сэлэнгэ үүлдрийн 100 толгой хээлтэгчийг худалдан авч үржүүлэх улмаар цөм сүрэг бүрдүүлэх зорилгоор тендерийг зарласан байна. 
Тус тендерт Булган аймгийн “Хөгнө мээж” ТББ шалгарч аймгийн Засаг даргын 01-А/284 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсэг өндөр ашиг шимтэй Сэлэнгэ үүлдрийн 100 толгой хээлтэгч үхэр, 3 бухыг хүлээн авлаа.
 
Энэхүү үүлдрийн үхрийн тугал 25-30 кг жинтэй төрөх бөгөөд нас гүйцсэн бух 550-650 кг, үнээ 380-450 кг жинтэй байдаг байна. Ингэснээр цөөн тооны өндөр ашиг шимтэй үхэр сүргийг бий болгож эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломжтой болох юм.

Дашрамд, Дархан-Уул аймаг газар тариалангаа түшиглэн, эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг Булган аймгийн Сэлэнгэ суманд орших "Өрмөгтэй" хувьцаат компанийн махны чиглэлийн үхрийн фермерийн үйл ажиллагаатай 2018 оны 09 дүгээр сард танилцаж, туршлага судалсан юм

Холбоотой мэдээ