Суурин мал угаалгын онгоц өдөрт 700-800 бог мал угаана

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-09-13 17:06:28

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Булган, Чулуут, Хангай, Цахир, Тариат, Өндөр-Улаан, Ихтамир, Жаргалант гэсэн 8 сумын 44 багт улсын төсвийн 660.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өдөрт 700-800 бог малыг угаах хүчин чадалтай суурин мал угаалгын онгоц, төмөр хашааг “Урал их” ХХК гүйцэтгэж байна.

Тус компани 6-р сарын 18-наас 8-р сарын 30 хүртэл хугацаанд хийж, ашиглалтад өгөх гэрээний хугацаатай. Гүйцэтгэх ажил нь хугацаа хэтрэлттэй байгаа ч өнөөдрийн байдлаар 90 гаруй хувьтай байна. Энэ ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа учраас тухайн сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасагт хүлээлгэж, төрийн өмчид бүртгэх юм.

Ийнхүү Шадар сайдын 2018 оны тушаал, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2019 онд улс орны хэмжээнд мал угаалгын ажлыг 100 хувь хийхээр төлөвлөсний дагуу угаалын ажлыг эхлүүлээд байна. Аймгийн хэмжээнд мал угаалгын ажлын явц 71.2 хувьтай байна. 

Холбоотой мэдээ