Эдвард Сноудений хувьд хамгийн аюулгүй газар бол ОХУ

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-16 14:29:37
Yesukheitumur Tumurbaatar

МОСКВА. /Prensa Latina/. Эдвард Сноудений хувьд ОХУ хамгийн аюулгүй улс юм гэж түүний өмгөөлөгч Анатолий Кучерена ням гарагт мэдэгджээ.


Франц эсвэл Германаас орогнол хүснэ гэж тус 2 улсын хэвлэлийнхэнд АНУ-ын Тагнуулын төв газрын шинжээч асан Э.Сноуден мэдэгдсэний дараахан Анатолий Кучерена дээрх мэдээллийг өгчээ. Мөн тэрбээр, "Франц, Германаас орогнол хүсэх нь Э.Сноудений эрхийн асуудал бөгөөд ийм шийдвэр гаргаж байгаа нь түүнийг ОХУ-д дургүй болсон гэсэн үг биш юм" гэж хэлжээ.


Э.Сноуден сүүлийн 6 жилийн хугацааг ОХУ-д өнгөрүүлээд байгаа билээ.

Холбоотой мэдээ