АНУ, БНХАУ худалдааны асуудлаар пүрэв гарагт уулзана

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-17 11:24:31

ЛОНДОН. /Reuters/. АНУ, Хятадын яриа хэлэлцээнд оролцогч талуудын түвшинд хийх яриа хэлэлцээ ирэх пүрэв гарагт эхэлнэ хэмээн “Reuters” агентлаг мэдээлэв.  


Энэ яриа хэлэлцээ нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ, АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин нарын ирэх 10 дугаар сард хийж магадгүй байгаа уулзалтад бэлтгэх зорилготой аж.


Худалдааны маргааныг зохицуулах яриа хэлэлцээг БНХАУ, АНУ хэдэн сарын туршид хийсэн билээ. Харин 12 дахь удаагийн яриа хэлэлцээ хамгийн сүүлд өнгөрсөн 7 дугаар сарын 30-31-нд Шанхай хотод болсон бол 13 дахь удаагийн яриа хэлэлцээ ирэх 10 дугаар сарын эхээр Вашингтон хотод болно гэж БНХАУ-ын Худалдааны яам өмнө нь мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ