Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-09-18 16:53:44
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт энэ сарын 22-нд ажиллана. Тэрбээр Орхон аймагт хийж буй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцана. Мөн “Эх орон дуудаж байна” цугларалт, сургалтын нээлтийн үйл ажиллагаанд оролцож иргэдтэй уулзана.

Ташрамд дурдахад, Орхон аймагт 2017 онд “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк” байгуулан гагнуурын электрод үйлдвэрлэж түүнээс олсон ашгаараа бичил бизнес эрхлэгчдэд хүүгүй, барьцаагүй зээл олгосон юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг айлчлах үеэр дээрх паркийн хүрээнд хийж буй ажлыг танилцуулах юм. 

Холбоотой мэдээ