Анхныхаа тоглолтыг дуурийн тайзнаа хийх гэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-19 13:06:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Моханик" нэртэй залуусын хамтлаг анхныхаа тоглолтыг хийх гэж байна. Монголын орчин үеийн амьд хөгжмийн ертөнцөд өөрсдийн өнгө төрхийг таниулж яваа залуус  2014 онд анхныхаа  “Моханик Амарбаясгалант-д” цомог гаргаснаас хойш таван жил өнгөрчээ.

Орчин үеийн залуусын  сонсох дуртай хамтлаг 5 жилийн ойнхоо  бэлэг болгож “Моханик Амарбаясгалант-д” бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэж байна. Тэдний тоглолт "Road to Mohanik" нэртэй. “Road to Mohanik” тоглолт энэ сарын 20-нд буюу маргааш Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болно. Анхныхаа цомгийг алс Амарбаясгалант хийдэд хийж байсан залуус анхныхаа тоглолтыг ийнхүү Улсын дуурийн тайзнаа тоглох гэж байна.

Холбоотой мэдээ