Бүх сумын өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангуулах үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-09-19 23:31:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 11-р хуралдаан болж өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах талаар авч хэлэлцэв. Өнөөдрийн байдлаар Арбулаг, Галт, Түнэл, Улаан-Уул сумын хадлан тэжээлийн бэлтгэл хангалтгүй байгаа гэнэ.  

Хуралдаанаар хэлтэс агентлагийн дарга нарт бүх сумын өвөлжилтийн бэлтгэлийг нэн даруй хангуулж ажиллах үүргийг Онцгой комиссын дарга Л.Ганболд өглөө. Тус аймгийн нөөцөд 3,6 тн өвс, 88,3 тн тэжээл байна. Сумдын аюулгүйн нөөцөд 171 тн өвс, малчид иргэдийн түвшинд 157095 тн өвс, 3872,4 тн давс хужир бэлтгэсэн хадлан тэжээлийн биелэлт малчдын түвшинд 68,6 хувьтай байна гэдгийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар хэлтэс агентлаг тус бүр нэг сумыг даан авч өвөлжилтийн бэлтгэлд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж хамтран ажилладаг ажээ. 

Холбоотой мэдээ