“Алтай түншлэл-2019” баруун бүсийн үзэсгэлэн худалдаа 16 дахь жилдээ болж байна

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-09-21 19:07:32

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Алтай хотноо жил бүрийн намар уламжлал болгон зохиодог “Алтай түншлэл-2019” баруун бүсийн үзэсгэлэн худалдаа 16 дахь жилдээ болж байна. 


Үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг тус арга хэмжээ энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Алтай хотноо болж буй.

Үзэсгэлэн худалдааг Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ, ХХААГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Есөнбулаг сумын ЗДТГ, “Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга гэх мэт байгууллагууд хамтран 16 дахь жилдээ зохион байгуулж байна.  

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Увс, Ховд, Завхан, Баян- Өлгий аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөл болон тус аймгийн 18 сумын 130 гаруй жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, нөхөрлөл, хоршооны төлөөлөгчид үндэсний хувцас, гутал, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ, гар урлал, сур суран эдлэл, гоёл чимэглэл, эсгий болон ноос ноолууран бүтээгдэхүүн, нийтийн хоол зэрэг төрлүүдээр оролцож байна.