БНХАУ-ын төлөөлөгчид АНУ-ыг зорино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-01 10:18:19
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид ирэх долоо хоногт болох худалдаа, эдийн засгийн 13 дахь удаагийн өндөр түвшний яриа хэлэлцээрт оролцохоор АНУ-ыг зорино гэж БНХАУ-ын Худалдааны яамнаас мэдэгджээ.


Өмнө нь АНУ-ын Вашингтон хотод болсон хоёр улсын сайд нарын түвшний уулзалт үр дүнтэй болсон гэж Худалдааны яамны дэд сайд Ван Шөүвень хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд болох АНУ, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн өндөр түвшний яриа хэлэлцээний үеэр тодорхой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцээнд Хятадын тал тууштай бөгөөд тодорхой байр суурийг баримтална гэж В.Шөүвень цохон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ