Багш нарын спортын бага наадам эхэллээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-01 14:15:26

Увс /МОНЦАМЭ/. Монголын багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан Спортын бага наадам өнөөдөр Увс аймагт эхэллээ. Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагаанд аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүдээс гадна хөдөөгийн 18 сумын баг тамирчид оролцож байна.

Тэмцээнд 20 гаруй багийн 400 гаруй тамирчин спортын таван төрлөөр гурван цом, 105 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа аж. Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийг түшиглэн зохиож байгаа уг тэмцээн гурван өдрийн турш үргэлжилж, шилдгүүдээ шалгаруулах юм байна. 

 

Холбоотой мэдээ