"Алтан намар 2019" үзэсгэлэн хоёр дахь жилдээ гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-09 18:49:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй  “Чөлөөт орон зай” төслийн хүрээнд Монгол арт галерей, Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбоотой хамтран “Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэнг хоёр дахь удаагаа зохион байгуулна.  

“Алтан намар 2019” үзэсгэлэнд оролцох бүтээлийг энэ сарын 16-23-ны өдөр “Монгол арт галерей”-н байранд хүлээн аваад 25-31-нд үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгоно. Үзэсгэлэнд оролцсон бүтээлээс шилдэг 3 бүтээлийг  шалгаруулан Батламж, мөнгөн шагнал олгох юм. Шагналыг  энэ сарын 25-ны өдөр 17:00 цагт Монгол арт галерейд гардуулна гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.

Үзэсгэлэнгийн үеэр “Судалбар зургийн ач холбогдол” сэдэвт ахмад, залуу уран бүтээлчдийн уулзалт, лекц болно. 

Холбоотой мэдээ