Клубын “ДАШТ-2021”-г зохион байгуулах эрхийн төлөө нэр дэвшигч цор ганц орон Хятад байх болно

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-21 13:58:09

НЬЮ-ЙОРК. /AP/. Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл ирэх пүрэв гарагт хуралдаан хийх үеэрээ Хөлбөмбөгийн клубын “ДАШТ-2021”-г зохион байгуулах Хятадын хүсэлтийг авч хэлэлцэнэ.  


Хөлбөмбөгийн клубын ДАШТ нь 6 холбоодын хамгийн хүчирхэг клубуудын хооронд өрнөдөг тэмцээн юм. 2000 оноос явуулж эхэлсэн уг тэмцээн өнгөрсөн онд АНЭУ-д болж, шигшээ тоглолтод Мадридын “Реал” АНЭУ-ын “Аль-Айн” багийг 4:1 онооны харьцаагаар хожсон юм.


2019, 2020 онуудад Катарт болох тэмцээнд 7 клуб оролцох бол 2021 оноос тэмцээнд оролцох багийн тоог 24 хүртэлх тоогоор нэмэгдүүлэх аж.

Холбоотой мэдээ