Залуу гэр бүлд чухал сургалтыг 24 сумд үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-13 16:55:11

 

Завхан аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн залуучууд  өнөөдрийн байдлаар залуучууд, олон нийтэд зориулсан 14 үйл ажиллагааг явуулаад байна.

Үүний нэг нь залуу гэр бүлүүдэд зориулсан "Гэр бүлийн үнэ цэнэ, хүүхдийн хүмүүжил" нэртэй хоёр өдрийн сургалт уулзалт юм. Энэхүү сургалтыг тус төв  ДЗМОУБ-ын "Завхан" ОНХХ, "Улиастайн хөгжил хамтдаа" ТББ-тай хамтран явуулжээ. Сургалтанд 60 гаруй гэр бүл хамтдаа оролцсон байна. Энэ үеэр залуу гэр бүлд тохиолддог үл ойлголцол, хамтран гэр бүлийн харилцаагаа хэрхэн яаж сэргээх, хүүхдийнхээ хөгжилд гар бие оролцох, гэр бүлийн үнэ цэнэ гэж юуг хэлэх вэ, гэр бүлийнхээ санхүүг хэрхэн төлөвлөж авч явах гээд тэдэнд хэрэгтэй байгаа олон мэдээллийг нэг дор олгосон өгөөжтэй сургалт боллоо хэмээн оролцогчид дүгнэжээ.

Цаашид зөвхөн Улиастай сум гэж хязгаарлахгүйгээр Завханы 24 сумд явуулбал олон залуу гэр бүлд хэрэгтэй сургалт юм гэдгийг ч онцолж санал гаргажээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ