Их Британийн хатан хааны багын зургуудыг дуудлага худалдаанд тавьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /Daily Mail/.
Гүнж Елизавета Александра Мари буюу Их Британийн хатан хаан II Елизаветагийн хүүхэд байх үеийнх нь гэрэл зургуудыг Лондонгийн “Chiswick” дуудлага худалдааны газар тавьжээ.
Гэрэл зурагчин Маркус Адамсын энэхүү гэрэл зургийн цуглуулгад мөн Их
Британийн хатан хаан II Елизаветагийн дүү Маргарет болон түүний хүүхдүүд болох
хунтайж Чарльз, гүнж Анна нарын зураг багтжээ. Худалдаачдын ярьснаар хатан хаан
Елизавета охидоо дагуулан Адамсын гэрэл зургийн студи руу явах тун дуртай
байжээ.
Мөн Адамсын авсан Елизавета гүнжийн гэрэл зургуудыг төлбөрийн хэрэгсэл боловсруулахад ашигладаг байжээ. 1934 онд авахуулж байсан түүний зураг жилийн дараа Канадын 20 долларын дэвсгэртэд гарч байснаас гадна түүний зургуудыг шуудангийн маркуудад ашиглаж байсан аж. 2.5 мянган фунт стерлинг буюу 3.2 мянган ам.доллароор үнэлэгдэж буй тус гэрэл зургийн дуудлага худалдаа Лондонд 11 дүгээр сарын 14-нд болох юм байна.
Холбоотой мэдээ

