Үндэсний төв номын сангийн хуучин байрыг судалгааны төв болгоно

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-11-15 16:02:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний төв номын сангийн шинэ байр 2020 оны зургадугаар сард ашиглалтад орно. 

2008 онд Ерөнхийлөгчийн зарлигаар СБД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Америк Элчингийн урд талд 0.3 га газар олгож төсөвт барилга барих 12 тэрбум төгрөгийг тусгаж, 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байдаг. Гэвч хэсэг хугацаанд царцаад байсан номын сангийн барилгын ажлыг энэ онд эрчимжүүлээд байна. Ингэснээр 11 давхар бүхий Үндэсний төв номын сангийн шинэ байр ирэх онд үүдээ нээх гэж байна. Үндэсний төв номын сангийн шинэ байр бүх насныхан үйлчлүүлж болох орчин үеийн шийдэл бүхий  тав тухтай орчныг бүрдүүлэх юм.

Тус номын сангийн Уншлага үйлчилгээний хэлтсийн дарга Т.Баярлахын мэдээлснээр, Үндэсний төв номын сангийн хуучин байрыг эрдэм шинжилгээ, судалгааны төв болгож, эрдэмтэн, судлаачид үйлчлүүлэх орчин бүрдүүлэх юм байна.

Холбоотой мэдээ