Дамаск пуужингийн цохилтод өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-20 11:11:14

МОСКВА. /TASS/. Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем Дамаск хот орчмын хэд хэдэн пуужинг устгасан тухай тус улсын Батлан хамгаалах яамны эх сурвалжийн мэдэгдсэнийг “SANA” агентлаг иш татан мэдээлэв.


“Израилийн цэргийн нисэх онгоцнууд Голаны өндөрлөг болон Ливаны Маржаюн хотын нутаг дэвсгэрээс Дамаскийн чиглэлд хэд хэдэн пуужин харвасан. Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем эдгээр пуужинг амдан устгаж чадсан бөгөөд байдаа хүрэхээс нь өмнө пуужингуудын дийлэнхийг устгасан” хэмээн тус мэдэгдэлд дурдсан байна. 

Холбоотой мэдээ