Гадаадад суугаа ЭСЯ-д амарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайдын яам, Консулын газрууд өнөөдөр, маргааш ажиллахгүй.
Улс нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.1-т заасны дагуу бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайдын яамд амардаг. Өнөөдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 95 жилийн ой өнөөдөр тохиож байна. Харин маргааш буюу энэ сарын 27-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой тохиох юм.