"Цодгор хүү" тэмцээний шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-12-11 18:43:16

Увс /МОНЦАМЭ/. "Цодгор хүү 2020" өсвөрийн шатарчдын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдээр Улаангом хотноо боллоо. Тэмцээнд аймгийн 17 сумын 150 гаруй өсвөрийн шатарчид дөрвөн насны ангиллаар оюун ухаан авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Хөвгүүдийн 4-5 насны ангилалд Малчин сумын Б.Батбямба, охидод Тариалан сумын Б.Есөн-Эрдэнэ, хөвгүүдийн 6-7 насны ангилалд Цогцолбор 2-р сургуулийн Б.Ганбаяр, охидод Улаангомын 5-р сургуулийн Н.Нямхишиг нар тус тус тэргүүллээ. Тэрчлэн хөвгүүдийн 8-9 насны ангилалд Цогцолбор 1-р сургуулийн Б.Буянзаяа, охидод Өмнөговь сумын Р.Номуундалай, хөвгүүдийн 10-11 насны ангилалд Цогцолбор нэгдүгээр сургуулийн Б.Ганбагана, охидод Цогцолбор 1-р сургуулийн Д.Буянзаяа нар тус тус аваргалсан юм. Багийн дүнгээр М.Дэлгэрдалай багштай Цогцолбор нэгдүгээр сургууль тэргүүлж, Малчин сумын Ерөнхий боловсролын сургууль, Улаангом сумын ерөнхий боловсролын 4-р сургууль тус тус удааллаа.

Тус тэмцээнийг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн барааны “ВАВҮ SНОР” дэлгүүртэй хамтран зохион явууллаа.

 

Холбоотой мэдээ