Ажилгүй иргэдээр нийтийн эзэмшлийн зам, талбайн цас цэвэрлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-11 17:52:43

Увс /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд аймгийн төвд цас орж, зам талбайд халтиргаа гулгаа ихээр үүсч байна. Иймээс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс ажилгүй иргэдийг дайчлан нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөс цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр 12-16 цагийн хооронд өдрийн 28 мянган төгрөгийн хөлсөөр нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөс цэвэрлэхээр 174 иргэн ажиллаж байна.

Эдгээр иргэд Улаангом хот доторх төв замууд, явган хүний зам болон Ю.Цэдэнбалын талбайн цасыг цэвэрлэж байна.

Холбоотой мэдээ