“Эрх зүйн хөтөч” бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
Тус сургалт “Бүх нийтийн эрх зүйн
боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, “Иргэний эрх зүйн боловсрол” аймгийн
дэд хөтөлбөрийн хүрээнд өрнөж байгаагаараа онцлогтой.
Сургалтад
Ховд аймгийн 17
сумын ЗДТГ болон
холбогдох байгууллагын хүний нөөц, эрх зүй, дотоод ажил хариуцсан
мэргэжилтэн, Жаргалант сумын 12 багийн нийгмийн
ажилтан
зэрэг 50 орчим хүн оролцож байгаа
юм.
Тус сургалтын хүрээнд
шинэчлэн баталсан хуулийн талаар албаныхан мэдээлэл хийж байна. Мөн иргэдийн
хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр тусгай үйл ажиллагаа зохион байгуулах
арга зүйгээр
хангах юм.
Ингэснээр
бүх сум, албан байгууллагын ажилтан
шинэ хууль тогтоомжийн талаарх мэдээллийг цаг тухайд нь авах, улмаар ажлын ур
чадвараа хөгжүүлэх, хамтын
ажиллагаагаа сайжруулах боломж бүрдэх давуу талтай гэж албаны эх сурвалж мэдээллээ.