Алтны үнэ энэ жил хамгийн дээд үзүүлэлт хүрч өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-12-24 12:53:21

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Энэ жил дэлхийн алтны үнэ 15 хувиар өсөж, сүүлийн есөн жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлт хүрлээ гэж “South China Morning Post” сонин мэдээлжээ.


Энэ долоо хоногийн эхээр нэг унц алтны үнэ 1480 ам.доллароос давсан нь өнгөрсөн оны эцсээрх үзүүлэлттэй харьцуулахад 15.4 хувиар өссөн тоо ажээ. Энэ нь үнэт металлын үнэ 30 хувь руу дөхөж байсан 2010 оноос хойших хамгийн их хувиар үзүүлэлт юм.


“Брекситийн улмаас Европ дахь геополитикийн тодорхой бус байдал улам бүр нэмэгдсэнтэй холбоотойгоор зээлийн хүү дэлхийн хэмжээнд буурсан явдал, мөн АНУ, БНХАУ-ын худалдааны дайн энэ онд алтны үнэ өсөхөд гол нөлөө үзүүлсэн” гэж “AXI Trader” компанийн шинжээч Стефан Иннес онцлон хэлжээ. Түүний хэлснээр,  дэлхийн эдийн засгийн хямралаас эмээх болгоомжлол дундах улс төрийн тодорхой бус байдал нь олон хөрөнгө оруулагчийг алт худалдаж авахад хүргэсэн байна.


Алтны үнэ 2011 оны есдүгээр сард хамгийн өндөр буюу 1895 ам.долларт хүрч өсөж байжээ.


Холбоотой мэдээ