"Болор цом-2019"-ын эзэн өнөөдөр тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2020-01-04 14:06:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Яруу найргийн 37 дахь удаагийн "Болор цом" наадам яг одоо Багануур дүүргийн Соёлын ордонд “Гүн галуутайн болор цом" нэрийн дор болж байна. 

Наадмын эхний шатны шатанд 24 найрагч өрсөлдсөнөөс 14 найрагч шалгарч одоо шүлгээ уншиж байна. Наадмын эхний шалгаруулалтыг МЗЭ-ийн яруу найргийн Үндэсний төв, Шүүмж судлалын Үндэсний төвийн гишүүд хамтран шүүсэн байна. 

Энэ удаагийн "Болор цом"-ын зочдоор Ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, СГЗ Д.Цоодол, Б.Догмид, МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн дарга, СГЗ До.Цэнджав, СГЗ, Д.Нацагдоржийн шагналт Б.Хүрэлбаатар, СГЗ, МЗЭ-ийн шагналт Г.Аюурзана, Төрийн шагналт, Д.Нацагдоржийн шагналт Ц.Бавуудорж, "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, мөн "Болор цом"-ын эзэн, Д.Нацагдоржийн шагналт Б.Галсансүх, Ж.Баяржаргал, Б.Ичинхорлоо, "Болор цом"-ын эзэн, МЗЭ-ийн шагналт Н.Гантулга, Ц.Эрдэнэбаатар, Ш.Лхамноржмаа нар оролцож байна. 


Их ойг угтаж зохион байгуулахаар төлөвлөсөн бүтээн байгуулалт болон урлаг соёлын ажлууд "Болор цом" яруу найргийн наадмаар эхэллээ. 



Багануур дүүргийн 40 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойтой холбогдуулан дүүргийн төр, захиргааны байгууллага, олон нийт, уурхайчдаас олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Их ойг угтсан ажлууд  "Болор цом" яруу найргийн наадмаар ийнхүү эхэллээ. 

Б.Болд


Холбоотой мэдээ