Жүжигчин Кэмерон Диаз охинтой болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-06 10:39:54

МОСКВА. /РИА Новости/. Америкийн жүжигчин Камерон Диаз, түүний нөхөр Бэнжи Мэдден нар охинтой болсон тухайгаа “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


“Мэддений гэр бүлээс шинэ оны мэнд  хүргэе. Шинэ арван эхэлж байгаа энэ үед охинтой болсон тухайгаа мэдэгдэхдээ таатаа байна” хэмээн хосууд мэдэгджээ.


Хосууд охинтой болсон тухай баярт мэдээг хуваалцахдаа таатай байгаа хэдий ч хүүхдийнхээ хувийн амьдралыг хамгаалах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, зургийг нь олон нийтэд дэлгэхийг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ