Төрийн шагналт зохиолч Д.Норов "Утгын чимэг-2019" наадмын тэргүүн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2020-01-10 12:02:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, "Утгын чимэг" наадмын хошой тэргүүн шагналт Д.Намсрайгийн нэрэмжит "Утгын чимэг-2019" богино өгүүллэгийн наадам өчигдөр буюу энэ сарын 9-нд боллоо.

Тус наадамд 65 өгүүллэг ирснээс хоёрын даваанд 10 өгүүллэг шигшигдэн үлдсэн. Ингээд тэргүүн байрт Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын "Хэрээний нулимс" өгүүллэг, дэд байрт МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвхүүгийн Батхуягийн "Цаггүй газар" өгүүллэг, гуравт Соёрхын Пүрэвсүрэнгийн "Аав, хүү хоёр" өгүүллэг тус тус шалгарлаа.

Хоёрын давааны шилмэл өгүүллэгүүдийг Ардын жүжигчин Г.Равдан тэргүүт жүжигчид, уран уншигчид үзэгчдийн нүдэнд харагдаж, гарт баригдтал уран уншив. Энэ жилийн наадмын нэг онцлог нь тэргүүний  уран уншигчийг шалгаруулсан явдал бөгөөд  "Утгын чимэг-2019" наадмын "Шилдэг уран уншигч"-аар Соёлын тэргүүний ажилтан А.Даваа тодорлоо. 

Холбоотой мэдээ