Политехник коллежийг төгсөгчид ажлын байрны урилга гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдэрлэлийн төв магадлан итгэмжлэгдсэн
Политехник коллеж болон өргөжсөнөөр анхны суралцагчдаа төгсгөж, мэргэжлийн
үнэмлэхийг гардуулаад байна.
Мэргэжлийн ур чадвар эзэмшин гарч буй төгсөгчиддөө хандан Политехник коллежийн захирал С.Санчир хэлэхдээ "Ажиллаж байгаа байгууллагадаа өөрсдийн сэтгэл хандлагаа шингээн ажиллаж, тасралтгүй хөгжин, хариуцлагатай үнэ цэнтэй ажилтан болох"-ыг захиж баяр хүргэв.
Тус сургуулийн 2019-2020 оны хичээлийн 2,5
жилтэй долоон мэргэжлийн ангийг 79 суралцагч төгсөж, ажил амьдралын гараагаа эхлүүлж
байна. Тус баяраар 28 төгсөгч хамтран ажилладаг аж ахуй нэгж
байгууллагуудаас “Ажлын байрны урилга”-ыг гардан авсан юм.
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
16 цаг
Засгийн газраас ирэх долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барина
2 өдөр
Улаанбаатар