Улаангомынхон эрдэсжилт ихтэй, хатуу төлөвтэй ус хэрэглэж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-01-17 09:39:32

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төвд орон сууцанд амьдардаг иргэдийн хэрэглэж буй ундны ус цайвар өнгөтэй гардаг, бас буцалгасны дараа савны доторх нь цайдаг, энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу? Ер нь Улаангомчууд стандартын шаардлага хангасан ус хэрэглэж байна уу, үгүй юу гэдгийг аймгийн МХГ-ын холбогдох мэргэжилтнээс тодрууллаа.

“Мэргэжлийн байгууллагын зүгээс хийсэн шинжилгээгээр аймгийн төвийн орон сууцны оршин суугчдын хэрэглээний ус стандартын шаардлага хангаж байгаа нь тогтоогдсон. Мөн хүний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөө байхгүй. Харин эрдэсжилт ихтэй, хатуу төлөвтэй ус учраас сав суулга цайлгадаг. Иймээс хэрэглэгчид ус зөөлрүүлэх, шүүх төхөөрөмж ашиглан усаа зөөлрүүлж хэрэглэх боломжтой” хэмээн аймгийн МХГ-ын улсын байцаагч Б.Ганчимэг хэллээ.

Холбоотой мэдээ