Б.Гансүх: Өнгөрсөн онд 183 хүн ял шийтгүүлсэн

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-01-21 22:20:39

Увс /МОНЦАМЭ/. Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 онд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг зөрчлийн талаар Сум дундын ЭХАШШ-ийн Ерөнхий шүүгч Б.Гансүхээс тодрууллаа.


-Өнгөрсөн онд ямар гэмт хэргүүдэд хэчнээн хүн холбогдож, ял шийтгүүлсэн бэ?

үний амь бие, эрүүл мэндийн эсрэг 110 хэрэгт 114 хүн, үүнээс хүнийг алах гэмт хэрэгт 3 хүн, бусдын эд хөрөнгө хулгайлсан, гэмтээсэн 56 хэрэгт 70 хүн, үүнээс малын хулгайн хэрэгт 15 хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн 9 хэрэгт 9 хүн, хүчиндэх 15 гэмт хэрэгт 17 хүн, байгаль орчны эсрэг 6 гэмт хэрэгт 8 хүн тус тус холбогдож, шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Түүнчлэн 2019 оны байдлаар шүүхээр ял шийтгүүлсэн 183 хүн байсан бөгөөд үүнээс торгох ял шийтгүүлсэн 95, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 49, хорих ялаар шийтгүүлсэн 39, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 4, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 4, тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн 40, гэмт хэргийн улмаас нас барсан 10, гэмтсэн 118 хүн байна. Харин эдгээр шийтгүүлсэн хүнээс 7 нь эмэгтэй, 9 нь өсвөр насных байсан.

-Өнгөрсөн онд хамгийн их өсөлт, бууралттай байсан гэмт хэргүүд гэвэл?  

-2018 онтой харьцуулахад 2019 онд хүний бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг дөрвөөр буурсан бол бусдын эд хөрөнгө хулгайлсан, гэмтээсэн гэмт хэрэг 12-аар өссөн. Мөн малын хулгайн гэмт хэрэг дөрвөөр өсч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэг хоёроор буурсан. Харин хүчиндэх гэмт хэрэг таваар өссөн бол байгаль орчны эсрэг гэмт хэрэг зургаагаар нэмэгдсэн.


Холбоотой мэдээ