УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-21 19:54:57

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан зарим асуудлыг хаалттай горимд хэлэлцсэнээр өндөрлөлөө. 

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хаалттай горимоор хэлэлцсэн. Учир нь дээрх хуулийн төслүүдэд улсын нууцтай холбоотой асуудал багтаж буй юм. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөсөн бөгөөд маргааш Дипломат албаны тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлын хэлэлцүүлгээр эхлэх боллоо. 

Н.Туяа

Холбоотой мэдээ