ЭМЯ ташаа мэдээлэл түгээхгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-23 12:05:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Наньхуй 8424" сортын гадил жимс идсэний улмаас 23 хүн H7N9 вирусний халдвараар өвчилж, Шинхуа эмнэлгийн Чунг Минг салбарт нас барлаа” гэсэн мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтыг хийж, үндэслэлгүй, ташаа мэдээлэл болохыг тогтоосон талаар "Шинь Лианг Шанхай" сайтад мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Чунг Минг эмнэлэгт ийм тохиолдол гараагүй бөгөөд Шанхайд “Наньхуй 8424” сортын гадил бус тарвас тариалдаг тухай дурдсан байна. H7N9 вирус нь шувууны тахал тул жимс жимсгэнээр халдварлах боломжгүйг мэдэгдсэн байна. Иймд ямар нэгэн үндэслэлгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг ЭМЯ анхаарууллаа.

 

Ташрамд дурдахад, дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусийн халдвараар 449 хүн өвчилж, 9 хүн нас барсан, БНХАУ, Тайваньд 1, Тайландын Вант Улсад 4, АНУ, Япон, БНСУ-д тус тус нэг тохиолдол зөөвөрлөгдөж, 16 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн талаар ДЭМБ-аас мэдээлж байна.

Холбоотой мэдээ