Салбар хуралдаанаар парламентчид орон орны туршлагаас хуваалцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-22 12:21:29

Ази, Европын парламентын түншлэлийн /АЕПТ/ 9 дүгээр уулзалтын салбар хуралдаанууд Төрийн ордонд хуралдаж байна.

“Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа” сэдвээр Их танхимд хуралдаж байгаа нэгдүгээр салбар хуралдааныг УИХ-ын гишүүн С.Оюун, Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын дэд маршал хатагтай Мария Коц нар даргалан явуулж байна. Тус хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Болд болон Индонез, БНХАУ, Лаос, Филиппин, Энэтхэг зэрэг орны парламентын төлөөлөгчид илтгэл тавьж, үг хэлэв.
“Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд Ирээдүйн төлөөх түншлэл” сэдвийн хүрээнд болж буй хоёрдугаар салбар хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Унгарын парламентын гишүүн Истван Хиллер нар даргалж, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Тэрбишдагва болон Европын парламентын гишүүд итгэл тавилаа.
Мөн уулзалтад оролцож буй улс орнуудын парламентын төлөөлөгчид өөрсдийн оронд өрнөж буй үйл явц, шийдвэрлэж буй арга замынхаа туршлагаас хуваалцаж, саналаа хэлж байна.
Үдээс хойш 14.30 цагаас Нэгдсэн хуралдаанаар уг салбар хуралдаануудаас гарсан тайланг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд дараа нь уулзалтаар батлагдах Тунхаглалыг хэлэлцэн батлах юм.

Салбар хуралдаанууд болон нэгдсэн хуралдааны орчуулгыг Англи, Монгол, Орос, Хятад, Япон, Итали, Вьетнам хэлээр хүргэж байна.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ