Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 13:31:30

Монгол Улсын Дээд шүүхээс “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах" төсөл Япон улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр 2009 оноос хотод төдийгүй хөдөөд ч амжилттай хэрэгжиж байна.

Дэлхийн 80 гаруй орон, олон улсын байгууллага ийм тогтолцоотой бөгөөд Монгол Улс 2010 онд эхний 54 эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэж 2012 оны 5 сард УИХ-аас “Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль”-ийг 73,3 хувийн саналаар баталжээ гэж Архангай аймгийн Эрдэнэбулган суман дахь шүүхийн тамгын газраас олон нийтэд танилцууллаа.

Иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэдэг юм байна.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ