“Auto China 2016” үзэсгэлэн Бээжинд нээгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-25 13:37:31

БЭЭЖИН. /TASS/. Хятадын нийслэл Бээжин хотноо тус улсад томоохонд тооцогддог “Auto China 2016” олон улсын автомашины үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнгийн 220 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд дэлхийн 14 орны автомашин үйлдвэрлэгчдийн 1000 гаруй автомашиныг үзүүлнэ.

“Шинэчлэлээс хувьсал руу” уриан дор зохион байгуулж буй энэ жилийн үзэсгэлэнг 800 мянга гаруй хүн үзэж сонирхоно гэж зохион байгуулагчид тооцоолжээ,

Хоёр жилд нэг удаа болдог Бээжингийн үзэсгэлэнд шинжээчид болон автомашин сонирхогчид автомашины 1179 загвартай танилцаж, үнэлэлт дүгнэлтээ өгөх боломжтой.  

Энэ жилийн үзэсгэлэнд “McLaren”, “Aston Martin”, “Bentley”, “Lamborghini”, “Ferrari”, “Toyota”, “Volkswagen”, “BMW”, “Rolls-Royce”, “Audi, Subaru”, “Mercedes-Benz”, “Mazda”, “Honda”, “Suzuki”, “Nissan” зэрэг автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд оролцоно.

Тавдугаар сарын 4 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэн эхний дөрвөн өдөр зөвхөн сэтгүүлчдэд нээлттэй байх бөгөөд дөрөвдүгээр сарын 29-нд олон нийтэд үүд хаалгаа нээх аж.

Д.Жаргал

Холбоотой мэдээ