Эрүүл мэндийн салбарынхан "Таван маск-Тайван амьдрал" аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-02-18 22:34:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олны санаачилгаар "COVID-19" коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Таван маск-Тайван амьдрал” аяныг өрнүүлж эхэллээ.

Аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй алба хаагчид нүүр номын хуудсаараа найзуудаа аянд оролцохын урьж буй.

Хоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхэлсэн аянд ЭМГ-ын алба хаагчид идэвхтэй оролцон зах, худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэдэд амны хаалт өгөх, коронавирусний халдвараас сэргийлэхэд амны хаалт зүүхийн ач холбогдолын талаар зөвлөгөө өглөө.


Холбоотой мэдээ