Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хуралдааныг цахимаар хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-02-23 00:32:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос шинэ төрлийн коронавирүсний халдвараас сэргийлэх зорилгоор шуурхай штабыг байгуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Иргэдийг олноор цуглахыг хориглосонтой холбогдуулан эмнэлэг, хөдөлмөрийн магадлах  комиссын хуралдааныг цахимаар хийж хүнд өвчтэй, онош нь баталгаажсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

Дээрх хуралдааныг цахимаар хийснээр онош нь баталгаажсан хүнд өвчтэй иргэд цаг алдалгүй төрийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна.

Тус аймгийн хэмжээнд 5600 орчим иргэн хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон байдаг бөгөөд сард 400-500 орчим иргэний асуудлыг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах  комиссын хуралдаанаар хэлэлцдэг хэмээн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдулам  хэлэв.

 

Холбоотой мэдээ