Улсын Онцгой комисс шинийн 2-нд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2020-02-23 15:39:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комисс шинийн 2-нд буюу хоёрдугаар сарын 25-нд хуралдаж, коронавирусний халдвараас сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, шаардлагатай тохиолдолд зарим шийдвэр гаргана.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрөөс орон нутгийн бүх замыг хааж эхэлсэн. Улсын Онцгой комисст ирүүлсэн мэдээллээр улсын хэмжээнд бүх автозамыг хааж хяналтад авчээ. Улсын хэмжээнд нийт 336 хяналтын цэг байгуулж 832 алба хаагч 526 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж  байна.

Мөн Улаанбаатар хотын хэмжээнд Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно. Гэхдээ бэлэн байдлын зэргийг хангуулах зорилгоор хяналт тавин ажиллах алба хаагчдад зориулж, тусгай үйлчилгээний автобусаар үйлчлэх бөгөөд  алба хаагчид ажлын үнэмлэхээ шалгуулж үйлчлүүлнэ.

Холбоотой мэдээ