Францад коронавирусээр халдварласан хүний тоо огцом өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-08 10:25:39

ПАРИС. /РИА Новости/. Францад коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 336-аар нэмэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 949-д хүрчээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн газрын тэргүүн Жером Саломон мэдэгдсэн байна. 


Халдварын улмаас 16 өвчтөн нас баржээ. Тэдний 11 нь эрэгтэй, 5 нь эмэгтэй байснаас гадна 12 нь 70-аас дээш насны хүмүүс байжээ. Түүнчлэн одоогоор 45 өвчтөн сэхээн амьдруулахын тасагт хэвтэж байгаа аж. 

Холбоотой мэдээ