Хонконгт ирсэн бүх хүнийг тусгаарлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-03-17 12:42:33

ХОНКОНГ. /Xinhua/. COVID-19” халдварын тархалтыг хязгаарлах үүднээс пүрэв гаргаас эхлэн БНХАУ-ын онцгой засаг захиргааны бүс болох Хонконгт ирсэн бүх хүнийг 14 хоног тусгаарлана гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам өнөөдөр мэдээлжээ.


Шинэ арга хэмжээнд гадаадын оронд зорчихгүй байхыг, мөн онцын шаардлагагүй тохиолдолд хилийн чанад руу аялахгүй байхыг Хонконгийн оршин суугчдад зөвлөсөн байна.


Хонконгт сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд “COVID-19” халдварын 57 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 50 нь зөөвөрлөгдөн ирснийг К.Лам өнөө өглөө болсон Засгийн газрын уулзалтын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцолжээ. 

Холбоотой мэдээ