Дамын наймаачдын өндөр үнээр зарж байсан амны хаалтуудыг хураажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-17 13:26:21

РОМ. /РИА Новости/. Италийн санхүүгийн гвардын ажилтнууд дамын наймаачдын өндөр үнээр борлуулж байсан 60 мянга орчим боодол амны хаалт, нэг удаагийн бээлий, гар халдваргүйжүүлэгчийг хураан авсан байна.


Эрэлт огцом нэмэгдэж байгааг далимдуулан дамын наймаачид барааны үнийг 150-аас 1000 хүртэлх хувиар нэмэгдүүлж байжээ. Зарим тохиолдолд барааны үнийг огцом нэмэгдүүлсэн нь 4000-6000 хувьд хүрч байсан аж. Тухайлбал, хэдхэн центийн үнэтэй мэс заслын зориулалттай ганц удаагийн амны хаалтыг дамын наймаачид 50-аас 80 хүртэлх еврогоор худалдаж байсан аж.


Санхүүгийн гвардын ажилтнууд иймэрхүү маягаар бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан Италийн 16, гадны 28 нийлүүлэгчийг олж илрүүлжээ. Ийм төрлийн зөрчил гаргасан этгээдүүдийг 6-гаас 3 хүртэлх жилээр хорих эсвэл 516-аас 25822 хүртэлх еврогоор торгож магадгүй байна. 

Холбоотой мэдээ