Европын бүх оронд коронавирусний халдвар бүртгэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-18 08:47:00

БЕЛГРАД. /RIA Novosti/. Монтенегро коронавирусний халдвар бүртгэгдээгүй Европын цорын ганц улс байсан боловч тус улсын Ерөнхий сайд Душко Маркович мягмар гарагт коронавирусний халдварын хоёр тохиолдол илэрснийг мэдэгджээ.


Түүний мэдээлснээр, халдвар илэрсэн хүмүүс 1948 болон 1973 онд төрсөн эмэгтэйчүүд бөгөөд хоёулаа өмнө нь халдварын голомтот газар байжээ.


Монтенегрогийн эрх баригчид өмнө нь боловсролын байгууллагуудыг хааж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглохын зэрэгцээ тус улсын иргэдийг хэд хэдэн улсад зорчихыг хязгаарлаж, зарим улсаас ирсэн хүмүүсийг эмнэлгийн хяналтад оруулсан юм. Үүнээс гадна, хилээ хааж, агаар, төмөр зам, автобусны үйлчилгээг зогсоосон байна.


Монтенегро нь 600 мянга гаруйхан цөөн хүн амынхаа, ялангуяа өвчтөнүүдтэй ойр байсан хүмүүсийг түргэн шуурхай олж тогтоож, тусгаарлаж чадсаны ачаар коронавирусгүй Европын цорын ганц улс байсан гэж Сербийн халдварт өвчин судлаач Зоран Радованович ярьжээ. 

Холбоотой мэдээ