Таксины цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтэд хяналт тавилаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-04-01 15:59:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Арвайхээр суманд такси үйлчилгээ эрхлэн үйл ажиллагаа явуулж буй 76 иргэний тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, ариун цэврийн байдалд шалгалт хийлээ.

Таксины жолооч нар үйлчилгээний зориулалттай хөдөлмөр хамгааллын хувцасгүй, ихэнх нь амны хаалтгүй, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч бодис хэрэглэж хэвшээгүй, тээврийн хэрэгслүүдийн 50 хувьд цэвэрлэгээ хийгээгүй, хогийн уутгүйгээс хогоо ил задгай хаядаг,  халдваргүйтгэлийн бодис  хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Тиймээс "Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо" ТББ-ийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөө өгч, цэвэрлэгээг сайтар хийж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагыг тавиад байгаа аж. Шалгуур үзүүлэлтээр хангалтгүй үнэлэгдсэн тээврийн хэрэгслүүдийг дахин шалгалтад хамруулах юм.

 

Холбоотой мэдээ