104644 м/кв талбайг халдваргүйжүүллээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-04-01 15:38:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын төв, Арвайхээр хотын Захирагчийн ажлын алба хамтран энэ сарын 28-ны өдөр Арвайхээр хотын нутаг дэвсгэрт ариутгал, халдваргүйтгэл хийлээ.

Энэ үеэр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, 83 орон сууцны орц, хонгил, нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээний газрууд зэрэг 104644 м/кв талбайг 88,8 тонн халдваргүйтгэлийн уусмалаар халдваргүйжүүлэн ариутгасан юм. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын баталсан удирдамжийн дагуу цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа ба цаашид ариутгал хийх шаардлагатай газруудад халдваргүйтгэлийн ажлыг үе шаттай хийнэ.

Холбоотой мэдээ