Аймгийн төвд 39 объектод ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-02 17:51:03

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төв Чойбалсан хотын хэмжээнд 39 объектод ариутгал халдваргүйжүүлэлтийг энэ сарын тавны өдрөөс хийхээр төлөвлөж байна.

Тухайлбал, Хэрлэн  сумын 11 багийн 7535 айл өрх, гэр хорооллын 6312 жорлон, муу усны 1901 цооног, эгнээ гудамж, хур хогийн цэгийн суурь, орон сууцны орц, хонгил, хүн амын ундны эх үүсвэр, төвлөрсөн болон төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж, нийтийн эзэмшлийн талбай болох хойд урд төв зам, туслах болон явган хүний зам, хөшөө дурсгалын газрууд, БОЭТ орчмын талбай зэрэг 39 объектод халдваргүйжүүлэлт хийх юм.

Одоогоор аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ААНБ-уудын гаднах орчны 50 метр хүртэлх зам талбайг, оршин суугчид орон сууцны орц, хонгил, гэр хорооллын эгнээ гудамжийг цэвэрлээд байгаа аж. Энэ сарын дөрөвний өдөр Хэрлэн гол дагуу ногоон бүсийн цэвэрлэгээ хийнэ. 

Холбоотой мэдээ