Ким Жөн Ун "гэнэтийн" сургуулийг удирдан явуулжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-04-10 17:29:59

ПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Солонгосын ардын армийн /САА/ мина харвуулын анги нэгтгэлийг оролцуулсан их бууны  буудлагын төлөвлөгөөт бус сургуулийг удирдан явууллаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ. 


Тус агентлагийн мэдээнд цохон тэмдэглэснээр, энэхүү сургуулийг нь "гэнэт" зохион байгуулсан байна. Уг сургууль нь "САА-ийн мина харвуулын анги нэгтгэлүүдийн байлдааны бэлэн байдлыг шалгах зорилготой байсан" бөгөөд "тэмцээн хэлбэрээр" явуулжээ. БНАСАУ-ын удирдагч сургуулийн үр дүнд сэтгэл хангалуун байснаас гадна, "цэргүүдээр бахархаж, мөн талархаж байгаагаа илэрхийллээ" гэж "KCNA" агентлагийн мэдээнд онцлон тэмдэглэсэн байна.


Энэ удаагийн сургууль нь 2020 он гарснаас хойш тус улсын их буучдын дунд зохион байгуулсан гурав дахь тэмцээн юм. Өмнө нь Ким Жөн Ун гуравдугаар сарын 12 болон 20-нд зүүн болон баруун эрэгт байрладаг их бууны ангиудын сургуулийг удирдан явуулжээ. 



Холбоотой мэдээ